Эмийн зохистой хэрэглээг сурталчлах өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-10-18 19:59:12
Дорнод /МОНЦАМЭ/ Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг иргэд олон нийтэд мэдээлэх, сурталчлах зорилгоор “Антибиотик эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгийг аймгийн ЭМГ, БОЭТ болон хувийн хэвшлийн эмийн сангууд хамтран зохион байгуулсан.  


“Антибиотикийн даслаас урдчилан сэргийлье”,  “Эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлье” уриан дор болсон уг өдөрлөгт 200 гаруй иргэд хамрагдаж, эмийн зохистой хэрэглээний талаарх асуумж судалгаанд хамрагджээ. Уг асуултад зөв хариулсан 15 иргэнийг урамшуулж, амин дэм бэлэг өгсөн байна. Мөн “Эмийн гаж нөлөө”, “Эмийн зохистой хэрэглээ”-ний талаарх дэлгэрэнгүй мэдээлэлтэй сэтгүүл, ухуулах материал зэргийг иргэдэд тараажээ.
Тус аймгийн хүн амын бараг тэн хагас нь аймгийн төвдөө оршин суудаг онцлогтой. 40 гаруй мянган хүн амтай Чойбалсан хотод өнөөдрийн байдлаар 14 эмийн сан үйлчилгээ үзүүлж байгаа юм.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ