"Иргэдээ сонсох, иргэндээ үйлчлэх" сарын аян зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2017-10-19 18:58:50
Увс /МОНЦАМЭ/. Төрийн байгууллагууд жил бүрийн 10-р сарын 20-ны өдөр ард иргэдийн санал зөвлөгөөг сонсож, төрийн бодлого шийдвэрт тусгах зорилгоор нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулдаг юм. Энэ дагуу Увс аймаг энэ жил төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний шат дамжлага, хүнд суртал чирэгдлийг арилгах зорилгоор 10 дугаар сарын 20-оос 11 дүгээр сарын 20-ыг хүртэл  “Иргэдээ сонсох, иргэндээ үйлчлэх” аян сарын аян зарлалаа.

Энэхүү аяны хүрээнд 10 дугаар сарын 20-ны өдөр төрийн байгууллагууд чиглэлээрээ хамтарч хүмүүс олноор төвлөрсөн газрууд болох “Шинэ Улаангом зах” болон Ю.Цэдэнбалын талбай дээр нээлттэй хаалганы өдөрлөг явуулах аж. Мөн тус аяны хүрээнд төрийн үйлчилгээний нэгдсэн төв дээр агентлаг, албан байгууллагууд нэг, нэг өдрөөр ээлжлэн байгууллагаа сурталчлах, иргэдэд үйлчилгээ хүргэх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх арга хэмжээ зохион байгуулах юм.
Үүнээс гадна аймгийн ЗДТГ-ын 70452222 нээлттэй утсаар иргэдэд мэдээлэл хүргэх, санал хүсэлтийг хүлээн авах ажлыг ЗДТГ-ын хэлтсийн дарга нар хуваарийн дагуу хийх, аймгийн Засаг даргын зөвлөлийн гишүүд төрийн байгууллагуудаар орж хяналт, шинжилгээ хийх зэрэг ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Б.Батхүү
Холбоотой мэдээ