Спортын мастер О. Хадбаатар 1000 шатарчдаас тэргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл хөгжил сангийн нэрэмжит "Хөх сувдны оюунт хүмүүн-2015" шатрын нээлттэй тэмцээн Мөрөн хотноо зохион байгуулагдаж анх удаа 1024 шатарчин оюунаа сорилоо.
Тэмцээнд нийт 1024 шатарчин хасагдах системээр өрсөлдөж Спортын мастер О.Хадбаатар 10 хожин түрүүлж, Дэд мастер И.Сүхбаатар 9 хожин үзүүрлэсэн бол шөвгийн дөрөвт Спортын мастер Б.Мягмарсүрэн, өсвөрийн тамирчин Г.Отгонтуяа нар шалгарчээ.
Тэмцээний шагналын сан 5 сая төгрөг бөгөөд аварга болсон тамирчинд 500000 төгрөгийг Хөвсгөл хөгжил сангийн тэргүүн Л.Мөнхбаатар гардуулжээ.
Б.Гантуяа