600 гаруй тамирчид цомын төлөө өрсөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймагт “Хөвсгөл хөгжил сан”-гийн тэргүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар Мөрөн суманд үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуй нэгжүүдийн дунд “Хөвсгөл цом 2015” спортын тэмцээн боллоо.
26 байгууллагын эрэгтэй эмэгтэй нийт 70 гаруй багийн 600 гаруй тамирчид сагсан бөмбөг, гар бөмбөг, хөлбөмбөг гэсэн төрлөөр хурд хүчээ сорьлоо. Гурван өдөр үргэлжилсэн тэмцээний
нийлбэр дүнгээр Дэлгэр мөрөн цогцолбор сургуулийн баг хамт олон шалгарч “Хөвсгөл цом-2015”-ын эзэн болж тэргүүлжээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа