Төрөлхийн зүрхний өвчтэй 12 монгол хүүхдийг Хятадад үнэ төлбөргүйгээр эмчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
dorjkhand@montsame.mn
2017-10-23 17:00:30
БЭЭЖИН. /Шиньхуа/. Хятад улсын эмч нар төрөлхийн зүрхний өвчтэй 12 монгол хүүхдийг үнэ төлбөргүй эмчиллээ гэж Хятадын УЗН өнөөдөр мэдэгдсэнийг “Шиньхуа” агентлаг уламжилжээ.

БНХАУ-ын УЗН-ийн шугамаар Өвөр Монголын эмч нар өнгөрсөн сард Монголд ирж, төрөлхийн зүрхний өвчтэй 12 хүүхдийг сонгож, тэднийг эмчлэхээр Хөххот руу авч явсан юм. Өнөөдөр Хятадын УЗН-ээс гаргасан мэдэгдэлд “Хагалгаа амжилттай болж, бүх хүүхэд эмнэлгээс гарч, нутаг буцсан” гэжээ.

Монгол бол БНХАУ-ын дарга Ши Жиньпиний санаачилсан “Бүс ба Зам” санаачилгад хамаарах улс орнуудын хүүхдүүдэд туслах зорилго бүхий хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийн үр шимийг хүртэгч орнуудын нэг юм. Энэ хүмүүнлэгийн тусламжийн хөтөлбөрийн хүрээнд 100 монгол хүүхдэд Хятадын УЗН туслахаар төлөвлөсний эхний ээлж нь дээрх 12 хүүхэд ажээ.

http://news.xinhuanet.com/english/2017-10/23/c_136699874.htm
Г.Доржханд
Холбоотой мэдээ