Олон улсын хөл бөмбөгийн холбооны шагнал гардуулах ёслол болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2017-10-24 15:28:59
ЛОНДОН. /ТАСС/. Олон улсын хөл бөмбөгийн холбооноос (ФИФА) шилдэг тамирчин, дасгалжуулагчид шагнал гардуулах ёслол даваа гарагт Лондон хотод болжээ. Мадридын "Реал" багийнхан 2 дахь жилдээ дараалан шилдгээр тодорч, оны шилдэг хөл бөмбөгчөөр тус багийн довтлогч Криштиану Роналду, оны шилдэг дасгалжуулагчаар Зинедин Зидан тодорсон ба дэлхийн хөл бөмбөгийн бэлгэдлийн шигшээ багийн бүрэлдэхүүнд “Реал” Мадридийн 5  хөлбөмбөгч орсон байна гэж ТАСС агентлаг мэдээлэв.
 
13 тоглолтод нийт 12 гоол оруулж, Европын Аваргуудын лигийн шилдэг довтлогч болсон Криштиану Роналдуг Европын хөл бөмбөгийн холбооны шилдэг хөл бөмбөгчнөөр тодруулсан билээ. Харин Зинедин Зиданы хувьд 2 жил хүрэхгүй хугацаанд Мадридын “Реал” багийн дасгалжуулагчаар ажиллахдаа багаа томоохон 7 шагналын эзэн болгосон байна. Түүнчлэн дэлхийн хөл бөмбөгийн оны бэлгэдлийн шигшээ багийн бүрэлдэхүүнд Мадридын “Реал” багийн довтлогч Криштинау Роналдугаас гадна хамгаалагч Серхио Рамос, Марсело болон хагас хамгаалагч Тони Кроос, Лука Модрич зэрэг таван тоглогч орсон аж.
Э. Аянзаяа
 
Холбоотой мэдээ