Халагдсан дайчдад зориулан сургалт зохион байгууллаа

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2017-10-25 16:50:27
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабаас цэргийн албанаас халагдсан залууст зориулсан сургалтыг тав дахь жилдээ зохион явууллаа. Цэргийн жинхэнэ албыг хаасан эрчүүддээ зориулан явуулдаг энэхүү сургалт халагдсан дайчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжил олгох зорилготой юм.
Тус сургалтыг тухайн жилийн нэг, хоёрдугаар ээлжийн халагдсан цэргүүдэд зориулан жилд хоёр удаа зохион байгуулдаг. Түүнчлэн халагдсан цэргүүдэд ажлын байрны захиалга танилцуулах, суурь болон ерөнхий боловсрол олгох сургалтын талаар мэдээлэл өгч санал авдаг уламжлалтай ажээ.
2017 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаас халагдсан цэргүүд энэхүү сургалтанд идэвхтэй хамрагдаж МСҮТ-ийн сургалт, “Бизнес инкубатор төв”, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Нээлттэй ахлах сургууль, Алтан боломж сургалтын төв, Насан туршийн боловсролын төвөөс мэдээлэл хийж зөвлөн туслах үйлчилгээг энэ өдөр үзүүллээ.
Л.Отгонбаатар
 

Холбоотой мэдээ