“Сурагчдын цахим гэмт хэрэгт өртөх магадлал” сэдэвт илтгэл түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-10-27 15:32:38
Ховд/МОНЦАМЭ/Ховд аймгийн Гэр бүл  хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс Оюутан залуучуудын хууль эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэрэгт холбогдохоос урьдчилан сэргийлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд залуучуудын  оролцоог нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Прокурорын газартай хамтран “Аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлье” сэдэвт илтгэлийн уралдаан зохион байгууллаа.
Тус илтгэлийн уралдаанд Ховд их сургуулийн Газарзүйн багшийн хоёрдугаар ангийн оюутан О.Түвшинтөр “Сурагчдын цахим гэмт хэрэгт өртөх магадлал” сэдвээр оролцон тэргүүн байр өргөмжлөл 100.000 төгрөгөөр шагнууллаа. Мөн тус сургуулийн  эрхзүйн гуравдугаар  нь ангийн оюутан А.Больсбек “Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь”  сэдвээр дэд байр байр, өргөмжлөл 70.000 төгрөг, эрхзүйн гуравдугаар ангийн оюутан Г.Даваадорж “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэе” сэдвээр илтгэл тавьж, тусгай байр эзэллээ.
Уралдаанд тэргүүлсэн О.Түвшинтөрийн илтгэлд өсвөр үеийнхэн санаатай болон санамсаргүй бие биедээ нэр хоч өгөх, эсвэл зөвшөөрөлгүй зургийг нь тавих, түүнээс гадна хүчирхийлэл, бэлгийн харьцааны замбараагүй байдлын талаар сошиалаас элдэв мэдээлэл авч байгаад эцэг, эх багш нар сэрэмжтэй байхыг онцлон дурьдаж өгсөн байна:

                                                                                                                                                      А.Бямбасүрэн
Холбоотой мэдээ