Биеийн тамир спортынхны төвийн бүсийн сургалт эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. "Биеийн тамир, спортод хүн амын оролцоог эрчимжүүлэх нь" сэдэвт төвийн бүсийн сургалт өнөөдөр Дархан хотод эхэллээ.
Монгол Улсын "Биеийн тамир спортын тухай хуулийн 8.1.1. 9.3.1 дэх заалт, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.7 дахь заалт, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2017 оны 159 тоот албан бичиг, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газрын 2017 оны нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх зорилгоор хоёр өдөр зохион байгуулж байгаа энэ сургалтад Сэлэнгэ, Өмнөговь, Дундговь, Төв, Дархан-Уул аймгийн Биеийн тамир спортын газрын дарга, багш дасгалжуулагч нарын 100 гаруй хүн хамрагдаж байна.
Сургалтад сууснаар шинээр батлагдсан хууль тогтоомжийн талаарх мэдлэгээ дээшлүүлж, спортын өнөөгийн чиг хандлага, 2018 онд зохиогдох Улсын аварга шалгаруулах тэмцээний хуваарь, зохион байгуулалтын талаарх мэдээллийг авах ач холбогдолтой юм байна.
Мөн аймгууд өнгөрсөн жилд хийсэн ажлаа тайлагнаж ирэх онд хийгдэх ажлынхаа талаар харилцан санал солилцож, туршлага судлах ажээ.

Л.Отгонбаатар