“Ногоон гэрэл-Цагаан шугам ” тэмцээн 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, бие даан замын хөдөлгөөнд оролцох мэдлэгтэй болох, тухайн олж авсан мэдлэгээ ашиглан замын хөдөлгөөнд явган зорчигчийн үүргээ биелүүлж оролцох, дадал соёлд суралцах, цаашлаад хөдөлгөөнд соёлтой оролцох дадлага эзэмшүүлэх зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулдаг билээ.Аймгийн ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн зохицуулах салбар зөвлөл /ГХУСАЗСЗ/ Цагдаагийн газартай хамтран “Ногоон гэрэл-Цагаан шугам” тэмцээнийг 10 дахь жилдээ тасралтгүй зохион байгуулж дээрх чиглэлээр сурагчдад мэдлэг олгож байна. “Ногоон гэрэл цагаан шугам” тэмцээн нь зөвхөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид төдийгүй эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч нарын идэвх чармайлтыг өрнүүлж, жилээс жилд өргөжин тэлж байна.
“Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээнд Энэрэл сургуулийн “Тас” баг, Жигүүр цогцолбор сургуулийн “Сүлд” баг, Шарын гол сумын 2, 6 дугаар сургууль, 22 сургуулийн “Элит” баг, Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн “Золбоо” баг, Од цогцолборын “Гэрлэн дохио баг”, 4 дүгээр сургуулийн “Зохицуулагч” баг, 18 дугаар сургуулийн “Зорчигч” баг, 1 дүгээр сургуулийн “Зохицуулагч” баг зэрэг нийт 13 ЕБС-ийн 156 хүүхэд, 13 багш оролцож, хүүхдүүд замын хөдөлгөөнд оролцож буй явган зорчигчийн баримтлах гол дүрэм “Ногоон гэрэл-Цагаан шугам”-ыг хэрхэн ойлгож эзэмшсэнээ урлагийн үзүүлбэрээр илэрхийлэн харуулж байна.
Тус тэмцээнийг зохион байгуулсанаар бага насны хүүхдүүдийн зам тээврийн осолд өртөж буй байдлыг бууруулах, явган зорчигчийн эрх үүрэг, замын тэмдэг тэмдэглэгээг таних, мэдэх зэрэгт ихээхэн ач холбогдолтой гэж зохион байгуулагчид хэлж байна.

Л.Отгонбаатар