Газрын төлбөрийн орлогын биелэлт 64 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-13 16:26:35

Хөвсгөл аймгийн хэмжээнд 2015 оны газрын төлбөрийн орлого 263 сая гаруй төгрөг төвлөрөхөөс 169 сая гаруй төгрөгийг төвлөрүүлж биелэлт 64 хувьтай байна.

Өнгөрсөн 10 сард газар эзэмшигч 85 иргэн аж ахуйн нэгж байгууллагын кадастарын зураглалыг хийж өөрчлөлтийг тухай бүр зургийн мэдээллийн санд тусгаж 212500 төгрөгний орлого оруулаад байна. Мөн иргэд кадастарын зураглалаасаа илүү гаргаж өөрсдийн дураар хашаагаа сунгах, зөвшөөрөлгүй газарт хашаа барьж буй иргэдэд хугацааатай мэдэгдэл хүргүүлж зарим иргэдийн хашааг албадан буулгажээ.

Б.Гантуяа

 

 

Холбоотой мэдээ