“Нийтийн Монгол бөх"-ийн аварга шалгаруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2017-11-03 00:13:52
 Увс /МОНЦАМЭ/. Улаангом сумын Засаг даргын нэрэмжит “Нийтийн Монгол бөх"-ийн барилдааныг энэ сарын 11-нд зохион байгуулах гэж байна. Монгол үндэсний бөхөөр эр хүн бүхэн барилддаг байсан уламжлалыг сэргээж, хүүхэд залуучуудыг хатуужилтай, эрүүл чийрэг бие бялдартай эр хүн болгон төлөвшүүлэх зорилготой уг барилдааныг хөдөө орон нутагт анх удаагаа буюу бөхийн өлгий нутаг Увс аймагт зохион байгуулах гэж байна.
Иймээс барилдах дур сонирхолтой, 18-аас дээш насны залуусыг тэмцээнд оролцохыг урьж байгаа аж. Харин сум, аймаг, цэргийн болон улсын цолтой бөх болон үндэсний бөхөөр хичээллэн барилддаг залуучууд, бөхийн мэргэжлийн сургууль болон биеийн тамирын сургуулийн бөхийн анги төгссөн, суралцдаг залуучууд, бусад төрлийн бөх буюу чөлөөт жүдо самбо сумо курош гэх мэтээр хичээллэдэг тамирчид энэ барилдаанд оролцох боломжгүй юм байна.
Монголын үндэсний бөхийн холбоо 2006 оноос эхлэн "Нийтийн Монгол бөх”-ийн барилдааныг улирал бүр зохион байгуулж иржээ. 2006 онд анх зохион байгуулсан тус барилдаанд Увс аймгийн Өндөрхангай сумын харьяат, одоогийн аймгийн начин В.Төмөрчөдөр түрүүлж байжээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ