Галт сумын 600 гаруй иргэд “Бид хамтдаа” аянд нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн МАН-аас улс орон даяар өрнөж байгаа “Бид хамтдаа” аяны үйл ажиллагааг Галт суманд зохион байгуулж 600 гаруй иргэд оролцжээ.
Энэ үеэр аймгийн МАН хорооноос мэдээлэл сургалт хийж бүтэн өдрийн турш шагайн харваа, бөхийн барилдаан, гар бөмбөг, шатар, даалууны тэмцээн зохион байгуулж аваргуудаа тодруулжээ.
Мөн Галт сумын МАН-ын хорооноос гишүүд, дэмжигчдийнхээ дунд азын сугалаа зохион байгуулаад зогсохгүй үйл ажиллагааг идэвхитэй зохион байгуулсан МАН-ын хорооны үүрийн дарга нартаа гадаадад аялах эрхийн бичиг гардуулжээ.
Хөвсгөл аймаг Б.Гантуяа