Заалны хөлбөмбөгийн тэмцээний аваргууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг аймгийн Засаг даргын нэрэмжит "Увсын дуулиан-2017" заалны хөлбөмбөгийн тэмцээн энэ сарын 10-12-ны өдрүүдэд Спортын ордонд боллоо. Тус тэмцээний 11 насны ангилалд Цогцолбор хоёрдугаар сургуулийн “Chelsea” баг тэргүүлж, мөн сургуулийн “FC Гиваан” баг, ахлах гуравдугаар сургуулийн баг тус тус удааллаа.
Харин 12-13 насны ангилалд нэгпүгээр байрыг Цогцолбор нэгдүгээр сургуулийн “Улаан чөтгөрүүд” баг, хоёрдугаар байрыг “Увс-Эрдэм” сургууль, гуравдугаар байрыг Цогцолбор хоёрдугаар сургуулийн “Little Champion” баг эзэлсэн юм. Тэрчлэн 14-15 насны ангилалд Цогцолбор хоёрдугаар сургуулийн “Их буучид” баг, ахлах гуравдугаар сургуулийн баг, Цогцолбор хоёрдугаар сургуулийн “Андууд” баг эхний гурван байр эзэлсэн бол 16-17 насны ангилалд Цогцолбор хоёрдугаар сургуулийн “11-ийн А” баг, “Чандмань-Эрдэм” сургууль, Цогцолбор нэгдүгээр сургуулийн “Schalke 04” багууд тэргүүллээ. Охидын ангилалд ахлах гуравдугаар сургуулийн хоёрдугаар баг, “Увс-Эрдэм” сургууль, ахлах гуравдугаар сургуулийн нэгдүгээр баг эхний гурван байр эзэлсэн юм.

Б.Батхүү