Төрийн дээд одон медаль гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2017-11-13 17:49:24
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар хүртсэн иргэдэд шагналыг нь гардуулах ёслол энэ сарын 12-ны өдөр Баруун-Урт хотноо боллоо. Салбар салбарын 70 гаруй хүнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль болон бусад шагналаар шагнажээ.

Шагнал гардуулах үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, ерөнхийлөгчийн орон нутгийн хөгжил хариуцсан зөвлөх Ж.Батсуурь, Сүхбаатар аймгийн Засаг дарга З.Энхтөр, Баруун-Урт хотын захирагч, Сүхбаатар аймгийн Ардчилсан намын дарга М.Идэрбат, аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат нар оролцсон юм.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ