Дархан-Уул аймагт гурван сургуулийн багш нар ажил хаялтад нэгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын Боловсрол, соёл, шинжлэх Ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 13-наас эхлэн хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаа мэдэгдсэн. Дархан-Уул аймгийн хэмжээнд гурван сургуулийн 200 гаруй багш нар энэхүү ажил хаялтад нэгдлээ.
Тодруулбал Дархан сумын 4,9,15-р сургуулиуд ажил хаялтанд оролцож байна. Өнөөдөр өглөө аймгийн БСУГ-ын дарга Р.Батжаргал хэвлэлийнхэнд өгсөн мэдээлэлдээ хууль бус гэдгийг онцолсон бол үдээс хойш болсон аймгийн ҮЭХ-ноос зарласан хэвлэлийн бага хурлын үеэр хуулийн хүрээнд хийгдэж буй ажил хаялт гэдгийг мэдэгдэв.

Л.Отгонбаатар