Путин хоёр талын асуудлыг хэлэлцэхийг Меркельд санал болгов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-16 13:06:07

АНТАЛЬЯ. /RIA Novosti/. Туркийн Анталья хотод болж буй “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талын асуудлыг хэлэлцэхийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Германы Канцлер Ангела Меркельд санал болгов.

“Өнөөдөр бид хангалттай их ажиллалаа. Гэвч хоёр талын сонирхож буй өөр асуудлууд бий” гэж Путин Германы Канцлертай уулзахдаа хэлжээ.

“Хоёр талын бүх асуудлыг” уулзалтын үеэр хэлэлцэх боломж байна гэж Оросын удирдагч нэмж хэлсэн байна.

Хариуд нь Меркель уулзсанд талархаж буйгаа Путинд илэрхийлээд янз бүрийн асуудлыг хэлэлцэх боломж бий гэдэгтэй санал нэг байгаагаа мэдэгджээ.

Путин, Меркель нар “Их 20”-ийн гишүүн орнуудын болон дээд хэмжээний уулзалтад уригдсан олон улсын байгууллагууд, улс орнуудын төлөөлөгчдийн барьсан ажлын үдийн зоогийн дараахан уулзсан байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ