Цасаа цэвэрлээгүй аж ахуйн нэгжийг 200 мянган төгрөгөөр торгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Улаангом хотод ойрын өдрүүдэд цас ихээр орж, манан будантай бүүдгэр өдрүүд үргэлжилж байна. Иймээс Хотын тохижилт, үйлчилгээний газраас аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг ойр орчмынхоо цасыг цэвэрлэхийг анхааруулж байна.
“Албан байгууллагуудын хувьд нэг удаа цас цэвэрлээд орхих биш, цас орох бүрт цэвэрлэх шаардлагатай. Хэрвээ тухайн байгууллага цасаа цэвэрлээгүйтэй холбоотой гадна нь иргэд унаж гэмтсэн тохиолдолд тухайн байгууллага эмчилгээний зардлыг нь хариуцна. Үүнээс гадна хог хаягдлын тухай хуулийн дагуу нийтийн эзэмшлийн талбайд хог хаясан иргэнийг 50 мянга, аж ахуйн нэгж байгууллагыг 200 мянган төгрөгөөр торгоно. Мөн үүнийг мэдээлсэн этгээдэд торгуулийн төлбөрийн 15 хувийг олгох юм. Иймд иргэд хогоо ил задгай асгахгүй байх, ойр орчмынхоо цасыг цэвэрлэж байх хэрэгтэй байна” хэмээн Хот тохижиот, үйлчилгээний газрын ажилтан Ц.Бадамханд хэллээ.
Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгаар аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмынхоо 50 метр хүртэлх газар, иргэд амьдарч буй орчныхоо хог хаягдал, цасыг цэвэрлэх үүрэг хүлээдэг байна. Хуулийн дагуу энэхүү үүргээ биелүүлээгүй бол торгох заалттай байдаг юм.

Б.Батхүү