Фитнессээр хичээллэгсдийн дунд хэлэлцүүлэг явуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2017-11-21 17:31:49
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймагт үйл ажиллагаа эрхэлж байгаа фитнессээр хичээллэгсдийн дунд хэлэлцүүлэг явуулна.
Энэхүү хэлэлцүүлэгт эрүүл мэндийн салбарынхан оролцож, фитнессээр хичээллэхийн ач холбогдлыг тайлбарлан, түүнийг ангаахын шинжлэх ухаантай хэрхэн зохицох, хослуулах гэх мэтээр олон талт мэдээлэл өгөх юм.
Тус аймагт байнгын ажиллагаатай фитнесс клуб тав байдаг.  Мөн томоохон албан байгууллагууд ажилчиддаа зориулсан чийрэгжүүлэлтийн өрөөг тусгайлан тохижуулах болжээ.
Дорнод аймгийн төвд ажиллаж амьдардаг залуучууд чөлөөт цагаараа ямар нэгэн спортын төрөл сонгон хичээллэх эсвэл фитнесс танхимд цагийг өнгөрүүлэх сонирхол нь нэмэгдэж байгаа гэдгийг ЭМГ-ынхан хэлж байна. 
Фитнесс нь хүний биеийг хөгжүүлэх, эрүүлжүүлэх цогц дас¬галуудыг өөртөө нэгтгэж чадсан хамгийн сүүлийн үеийн дасгалын систем юм.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ