Завхан суманд 3,6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Завхан сум, Өлгий сум хоёрын зааг болох Нарийн хаш тал хэмээх газарт өчигдөр орон нутгийн 14 цагийн үед 3,6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
Завхан сумын төвөөс баруун хойд зүгт 50 гаруй км-т газар хөдлөлт болжээ. Хөдөө хээр газар тул газар хөдлөлтийн чичирхийлэл хүмүүст хүчтэй мэдрэгдээгүй байна. Тухайн газрын ойролцоо Завхан сумын Хяргас нуур багийн найман малчин өрх өвөлжиж байсан бөгөөд эдгээр айл өрхүүд газар хөдөлсөн талаар сайн мэдээгүй байна. Мөн Завхан, Өлгий сумын төвийн иргэд ч газар хөдөлсөнийг мэдээгүй аж.

Б.Батхүү