Сэлэнгийн архивт 1931-2016 оны материалууд бүрэн хадгалагдаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн архивын тасаг нь 1960 онд анх байгуулагдсан гэх боловч өнөөдөр тус архивт 1931-2016 оны хоорондох аймгийн холбогдолтой гурван хадгаламжийн сан бүхий 152 хөмрөгийн 214 дансны 31710 хадгаламжийн нэгжийн бүх материалууд энд бүрэн хадгалагдаж байгаа ажээ.
Монгол Улсад орчин цагийн архивын байгууллага үүсэн байгуулагдсаны 90, Сэлэнгэ аймагт Архивын салбар үүсч хөгжсөний 57 жилийн ойн арга хэмжээ өнөөдөр болж, архивчдад шагналын хур буусан өдөр болов. Төрийн дээд одон медаль, Архивын ерөнхий газар, аймгийн ИТХ, Засаг даргын шагналаар архивчид шагнууллаа. Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор 1981-1984 онд архивын тасгийн даргаар ажиллаж байсан ахмад архивч Ш.Батсүх, аймгийн ИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-өөр 1993-2015 онд архивын тасгийн даргаар ажиллаж байсан З.Хишигжаргал, Архивын ерөнхий газрын “Тэргүүний архивч” цол тэмдгээр Архивын тасгийн мэдээллийн технологийн ажилтан Б.Мөнхцэцэг, ГХБХБГ-ын бичиг хэргийн ажилтан Д.Мөнхцэцэг, архивын тасгийн мэргэжилтэн Д.Отгонцэцэг нарын хүмүүс шагнуулжээ.
Энэхүү арга хэмжээнд аймгийн Засаг дарга Ш.Оргил, ИТХ-ын нарийн бичгийн дарга Э.Оюунболд, аймгийн ЗДТГ-ын дарга Ө.Сувдаа, Архивын ерөнхий газрын мэргэжил, арга зүйн удирдлагын газрын дарга Б.Цэндсүрэн, мэргэжилтэн Ш.Даариймаа нарын албаны хүмүүс, 17 сумын архив бичиг хэргийн ажилтнууд, ахмад архивчид оролцлоо. Архивын тасаг нь Монгол Улсын Архивын тухай хууль, тогтоомж, стандарт Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилт, холбогдох тогтоол, зааврыг мөрдлөг болгон ажилладаг байна. Түүнчлэн баримтыг хуульд заасан журмын дагуу байгууллагын архивт хадгалах хугацаа дууссан баримтыг хүлээн авч хадгалж хамгаалдаг аж. Мөн эл баримтаа зориулалтын дагуу ашиглуулах ажлын хүрээнд 17 сум, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний 36 байгууллага, төрийн өмчийн оролцоотой долоон, УҮГ болон ОНӨААТҮГ зэрэг нийт 152 байгууллагын архивын баримт материалыг хүлээн авч хадгаламжийн нэгж үүсгэн чанар стандартын шаардлага хангасан нөхцөлд хадгалж хамгаалах үүргийг хүлээдэг ажээ. Тус тасаг нь 2012 онд Зүүн Азийн бүс нутаг дахь Олон улсын Архивын холбоо /EASTICA/-нд гишүүнээр элсчээ.

Ч.Отгонцэцэг