"Хүүхэд хууль-2017" тэмцээний бүсийн аваргууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймаг дахь Цагдаагийн газраас санаачлан ЕБС-ийн сурагчдын эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан "Хүүхэд хууль-2017" тэмцээний бүсийн аваргууд тодорлоо.
Тэмцээний баруун бүсэд Цэнхэрмандал сум, зүүн бүсэд Батноров сум, хойд бүсэд Биндэр сум, урд бүсэд Бор-Өндөр сумын ЕБС-ийн баг тус тус тэргүүн байранд шалгарсан байна.
ЕБС тус бүрээс найман сурагчийн бүрэлдэхүүнтэй оролцсон багууд өөрийн сургуулийн “School police", Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, Өсвөрийн цагдаагийн бүлгийн тайлан, фото зураг, тэмдэглэл, цаашид хэрэгжүүлэх ажлын танилцуулга бүхий ханын самбар гаргажээ.
Сурагчид Монгол Улсын Үндсэн хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай, Тамхины хяналтын тухай, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулиудын холбогдолтой асуулт хариултын тэмцээн, “Хүүхдийн эрх ашгийг хөндөж байгаа тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр жүжигчилсэн үзүүлбэр, урлагийн тоглолтоор тэмцээнд оролцсон байна.
Мөн хүүхдийн эрх зөрчигдөж хохирсон тохиолдол /кейс/-ын тестийн дагуу сургуулийн нийгмийн ажилтнууд хийх ажлын төлөвлөгөө гарган, хүрэх үр дүнг тайлбарлалаа.
Бүсийн аварга багууд ирэх 12 дугаар сарын хоёронд болох Хэнтий аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм байна.
Тус тэмцээнийг Хэнтий аймгийн ИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дэмжлэгтэйгээр 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа аж.

Д.Одонтунгалаг