Эмнэлгийн үйлчлэгч, асрагч нар туслах сувилагч болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас Улаанбаатар дахь Энэрэл дээд сургуультай хамтран эмнэлгийн үйлчлэгч, асрагч нарыг туслах сувилагч болгох сургалтыг Мөрөн суманд зохион байгуулж байна.
Эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа асрагч, үйлчлэгч нарыг туслах сувилагч мэргэжилтэй болгосноор эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар дээшилж, иргэдэд зөв соёлтой үйлчлэх, шаардлагатай үед эмнэлгийн анхан шатны тусламжийг үзүүлэх мэдлэгтэй болох төдийгүй тэдний цалин нэмэгдэх зэрэг нйигмийн асуудалд нь тодорхой үр дүн гарах гэнэ.
Энэ удаагийн сургалтад Мөрөн сумын болон хөдөө орон нутгийн 34 асрагч, үйлчлэгч нар хамрагдаж байна. Сургалт энэ жил орон нутагт явагдаж, ирэх жилээс Энэрэл дээд сургуулийн сувилагчийн хоёрдугаар ангид үргэлжлүүлэн эчнээгээр суралцан төгсөж, туслах сувилагчийн үнэмлэхээ гардах ажээ.

Б.Гантуяа