МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

Сумочид "Лондон башё-2025" барилдаанд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-13 12:00:49

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн тамирчид Английн Лондон хотод энэ сарын 15-19-нд аялан тоглолт хийнэ.


Тэд Лондон хотноо өчигдөр газардсан бөгөөд энэхүү барилдааныг Японы сумо бөхийн холбооны 100 жилийн ойн хүрээнд хийж буйгаараа онцлогтой. Сумочид хамгийн сүүлд 2005 онд АНУ-ын Лас Вегас хотод үзүүлэх тоглолт хийж байсан юм. Тэгвэл 20 жилийн дараа Лондонд башёг зохион байгуулах гэж байна.


Харин Лондон хотод 1991 онд сумо бөхийн үзүүлэх тоглолт болж байсан аж. Үүнээс хойш 34 жилийн дараа дахин Английн сумо сонирхогчид эх орондоо энэхүү барилдааныг үзэх боломжтой болж байна.


Лондон хотын  “Royal Albert Hall” ордонд болох энэхүү барилдаанд 74 дэх аварга Хоошёорюү С.Бямбасүрэн, 75 дахь аварга Ооносато, экс озэки Киришима Б.Лхагвасүрэн, украин сумоч Аоношики тэргүүтэн оролцох бол озэки Котозакүра бэртлийн улмаас нутагтаа үлджээ. Лондоны башё таван өдөр үргэлжилж, аваргаа тодруулах юм.

Холбоотой мэдээ