Мэдээлэл, технологийн салбарын холбоо байгуулахаар боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/.Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг Дархан” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд мэдээлэл, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтнуудын уулзалт аймгийн Засаг даргын тамгын газрын Хүндэтгэлийн танхимд боллоо.
Уулзалтын үр дүнд мэдээлэл, технологийн салбарын байгууллагуудын хамтарсан үйл ажиллагаа улам батжиж, аймаг орон нутаг цаашлаад улс, олон улсын хэмжээнд хүрсэн бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгон ажиллах нөөц боломж бүрдэх юм.
Олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг ард иргэддээ цаг алдалгүй, найдвартайгаар хүргэхэд бодлогоор дэмжин ажиллахад бэлэн гэдгээ аймгийн удирдлагууд уулзалтын үеэр хэлж байлаа.

Уулзалтын үеэр Дархан-Уул аймгийн мэдээлэл, технологийн салбарыг аймгийн хэмжээнд нэгтгэх холбоо байгуулах санал гарч оролцогчдын 100 хувийн саналаар дэмжигдлээ. Ингэснээр аймгийн хэмжээнд энэ салбарын байгууллагуудын үйл ажиллагаа уялдаа холбоотой болж иргэд олон нийт Мэдээллийн технологийг ашиглахад томоохон хөшүүрэг болох гарц нээгдэх юм.
Салбарын чиг үүргийг хамаарсан уг холбоог ойрын хугацаанд албан ёсоор байгуулж үйл ажиллагаагаа явуулж эхлэхийг оролцогчид уриалж байлаа.
Салбарын чиг үүргийг хамаарсан уг холбоог ойрын хугацаанд албан ёсоор байгуулж үйл ажиллагаагаа явуулж эхлэхийг оролцогчид уриалж байлаа.
Л.Отгонбаатар