Газар, уснаа явагч динозаврын чулуужсан ясыг Монголоос хууль бусаар гаргасан гэж судлаачид үзэж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ДЭЛХИЙД БИДНИЙ ТУХАЙ
ЛОНДОН /Гардиан/. Газар, уснаа явагч динозаврын шинэ төрөл зүйлийн чулуужсан ясыг Монголоос хууль бусаар хил давуулсныг олж тогтоосноо судлаачид мэдэгдлээ гэж Их Британийн “Гардиан” сонин мэдээллээ.
Судлаачдын үзэж буйгаар, хун шиг хүзүүтэй, хөлөндөө хурц үзүүртэй буюу “алуурчин ” хумстай, усанд сэлж, загас барихад нь тус болдог нугасан хошуутай энэ амьтан нь одоогоос 71-75 сая жилийн тэртээд Монголын говьд амьдарч байсан ажээ.
Францын Гренобль хотод төвтэй Европын синхротрон цацрагийг судлах төвийн палеонтологич Винсент Фернандес лхагва гарагт буюу өчигдөр мэдэгдэл хийхдээ “Энэ динозаврын төрөл зүйл судлаачдын анхаарлыг ихэд татаж байна. Бидний мэдэх динозаврын бусад төрөл зүйлээс тэс өөр. Газраар явахдаа хумсаа, харин хошуугаа усанд сэлж, загас барьж идэхдээ ашигладаг байсан байх” гэж ярьжээ. Түүний хэлснээр, энэ амьтан нь урт хөл болон сүүлтэй хэдий ч биеийн хэмжээ нь зэрлэг нугасныхтай бараг адил гэнэ. Зэрлэг нугас нь 56-65 см урт, 0.9-1.2 кг жинтэй байдаг аж.
Энэхүү динозаврын чулуужсан яс нь Монголын өмнөд нутгийн говиос, тодруулбал цагтаа олон гол, нууртай байсан Ухаа толгод гэдэг газраас олдсон гэж судлаачид үзэж байна.
https://www.youtube.com/watch?v=emPiZ6BDzLU&feature=youtu.be
Эл динозаврын чулуужсан яс нь олон жил хувь хүмүүсийн цуглуулгад байсан бөгөөд үүний гарал үүслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор байхгүй байна. Юутай ч энэхүү олдвор нь хамгийн сүүлийн эзэн болох динозаврын чулуужсан яс цуглуулагч бөгөөд наймаачин Франсуа Эскуилье гэдэг хүний ачаар эрдэмтэн судлаачдын гарт орж, эх нутагтаа очих боломж бүрдээд байна гэж “Гардиан” сонинд бичжээ.
Динозварын энэ шинэ төрөл зүйлийг 1965-1970 онд Польш-Монголын экспедицэд багтан Монголын говиор судалгаа, малтлага хийж байсан палентологич асан Гальшка Осмульська /Halszka Osmolska/ болон дээрх чулуужсан ясыг мэргэжлийн судлаачдад өгсөн цуглуулагч Ф.Эскуилье нарын нэрээр “Гальшка,Эскуилье нарын махчин шувуу” /Halszkaraptor escuilliei/ гэж нэрлэсэн байна.

Г.Доржханд