Нигерид дэлбэрэлт болсны улмаас 32 хүн амиа алдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-18 11:08:13

РАБАТ. /TASS/. Нигери улсын зүүн хойд нутагт оршдог Адамава мужийн Йола хотын зах дээр мягмар гарагийн орой дэлбэрэлт болсны улмаас 32 хүн амиа алдаж, 80 хүн шархаджээ. Энэ тухай тус улсын Аврах албаны төлөөлөгчид мэдээлсэн байна.

“Дэлбэрэлт оройн мөргөлийн дараа хүмүүс сүмээс гарцгааж байх үед болсон. Халдлагын улмаас шархадсан хүмүүсийг түргэн тусламжийн маш олон тэргээр тасралтгүй эмнэлэгт хүргэж байна” гэж нүдээр үзсэн хүмүүсийн нэг ярьжээ.

Халдлагын хариуцлагыг одоогоор террорист бүлэглэлүүдийн нэг нь ч хүлээгээгүй байна. Гэхдээ гэмт хэрэг үйлдсэн байдлаас Адамава муж болон Нигерийн зүүн хойд нутгийн бусад бүс нутагт байнга хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг хэт давруу үзэлтнүүдийн “Боко Харам” бүлэглэлийн ул мөр харагдаж байна гэж ажиглагчид үзэж байгаа аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ