Бүлэглэн хулгайлах явдал нэмэгдсэнийг анхаарууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2017-12-13 17:50:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/.ЦЕГ-аас бүлэглэн зохион байгуулалттай хулгай хийх явдал нэмэгдэж байгааг анхааруулж байна. Хулгайн гэмт хэрэг өнгөрсөн жилтэй харьцуулахад 26 хувиар өсч, 15 мянга орчим хулгайн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Хамгийн сүүлд гэхэд гэр бүлээрээ явж 100 гаруй айл ухсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж эхэлснийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. Гэмт этгээд хулгайлсан эд зүйлсээ эхнэрийнхээ бичиг баримтыг ашиглан ломбардад барьцаалдаг байсан нь тогтоогджээ. Мөн  Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргээр машинтай явж, 40 гаруй айл ухсан, 18-45 насны дөрвөн хүнийг шалгаж эхэлсэн байна. Цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр иргэн, аж ахуйн нэгж байгууллага жилд 12 тэрбум орчим төгрөгийн эд зүйлээ хулгайчид алдаж байна. Хулгайч нар хулгайлсан эд зүйлээ ломбард, ченжүүдэд 2-3 дахин хямд үнээр зардаг нь мөн шалгалтын явцад тогтоогдсоныг энэ үеэр мэдээллээ.

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ