Дэлхийн хамгийн өндөр хүн нас нөгчжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
jargal@montsame.mn
2015-11-18 15:21:45

БАНГКОК. /TASS/. Манай гарагийн хамгийн өндөр хүнд тооцогддог Порнчай Саосри 26 насандаа Таиландын зүүн хойд нутагт нас нөгчжээ. Тэрбээр 2 метр 69 см өндөр байсан байна.

Таиландын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, тэрбээр дааврын эмгэгтэй холбоотой маш олон өвчнөөр шаналж байсан бөгөөд эмнэлэгт нас баржээ. Таиландын аварга хүн сүүлийн хэдэн жил хэвтэрт байсан байна. Автомашины осолд орсныхоо дараа тэрбээр хэсэг хугацаанд хэвтэрт байсан бөгөөд улмаар босч чадаагүй аж. Сүүлийн жилүүдэд Порнчай жин хаяж, өндөр нь 12 см-ээр нэмэгджээ. Гэвч сульдсан булчингууд нь 153 кг ачааллыг дааж чадаагүй байна.

Сурин мужийн эрх баригчид Порнчайгийн манай гарагийн хамгийн өндөр хүн цолыг бататгахын тулд Гиннесийн дээд амжилтын номд хандахаар төлөвлөж байжээ. Харин Гиннесийн ном манай гарагийн хамгийн өндөр хүнээр Туркийн иргэн Султан Кесенаг бүртгэсэн байна. Тэрбээр 2 метр 51 см өндөр аж.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ