Өвөрхангай аймаг байгуулагдсан өдрийг тэмдэглэж байхаар шийдвэрлэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2017-12-19 21:26:25
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 2017 оны 12 сарын 1-ний өдрийн ээлжит 6 дугаар хуралдаанаар “Аймаг байгуулагдсаны тэмдэглэлт өдөр” болгон зарлаж, жил бүр тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэлээ.

БНМАУ-ын бага хурлын Тэргүүлэгчдийн 1931 оны 7 дугаар тогтоолоор Цэцэрлэг мандал уулын аймгийг татан буулгаж, Өвөрхангай аймгийг эмхлэн байгуулах, аймгийн Захиргааны түр хороог батлах шийдвэр гарч байжээ. Уг өдөр нь 1931 оны 2 дугаар сарын 18-ны өдөр ажээ.

Өвөрхангай аймаг нь тухайн үед одоогийн Өвөрхангай, Баянхонгор аймгийн бүх сум, Завхан, Архангай, Төв аймгийн зарим сумдыг нэгтгэсэн 31 сум, 913 баг, 19468 өрх, 76914 хүн ам, 2,3 сая толгой малтайгаар хуучин Ламын гэгээний хүрээний дэргэд Баянзүрх хэмээх газар байгуулагдаж байжээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ