ХӨВСГӨЛ: Долоон настай Н.Аз-Эрдэнэ шатрын дэлхийн аварга боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-05-10 15:54:07

Мөрөн, 2024 оны тавдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Перугийн нийслэл Лима хотод болж буй сурагчдын Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээний 7 насны охидын ангилалд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын "Эрдмийн далай" сургуулийн 1-р ангийн сурагч Нямдаваагийн Аз-Эрдэнэ 8 хожин түрүүлж, дэлхийн аварга боллоо.



Н.Аз-Эрдэнэ 3 настайдаа шатар тоглож сурчээ.

Түүнийг "Хөх Монгол" шатрын клубийн дасгалжуулагч, аав Ч.Нямдаваа нь дасгалжуулдаг бөгөөд өнгөрсөн жил улсын аваргын тэмцээнд түрүүлж, хоймор нутагт 41 жилийн дараа аваргын цомыг авч ирсэн юм.


Хөвсгөл аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дэргэдэх "Хөх Монгол" шатрын клуб нь сүүлийн 8 жил тогтвортой үйл ажиллагаа явуулж, 500 гаруй сурагчид шатар зааснаас шигшээ багт 40 хүүхэд тогтмол хичээллэж байна.




Холбоотой мэдээ