Хэсгийн байцагч нарт баг, хорооны бүдүүвч зургийг гаргаж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2017-12-20 11:22:57
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс сумын 8 баг дээр ажиллаж байгаа хэсгийн байцаагч нарын ажиллах нөхцөлийг сайжруулах ажилд дэмжлэг үзүүлжээ.
Сүхбаатар сумын ГХУССЗ-ийнхөн дэмжлэг үзүүлэх ажлынхаа хүрээнд Сүхбаатар сумын 8 баг, хорооны бүдүүвч зургийг гарган хэсгийн байцаагч нарт өгсөн байна. Мөн багууд дээр явуулах сургалт сурталчилгаанд зориулсан материал, самбарыг хүлээлгэн өгчээ. Энэхүү үйл ажиллагааны үеэр ажилдаа амжилт гаргасан зарим хэсгийн байцаагч нарыг Сүхбаатар сумын 80 жилийн ойн тэмдгээр шагнаж урамшууллаа.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ