Сүхбаатар аймагт мал тооллого дуусчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймагт жилийн эцсийн өрх, хүн ам, малын тооллого дуусч, одоогоор баримтыг шивэх ажил 91,1 хувьтай үргэлжилж байна. Ихэнх сумдын нутгаар цас зуд багатай байсан учир тооллогын ажил эрчимтэй явагдлаа гэдгийг албаны хүн хэлэв.
“Тооллогын ажил улсын хэмжээнд энэ сарын 07-нд эхэлсэн. Арав хоногийн хугацаанд тооллого үргэлжлэн эцсийн дүн 12 дугаар 27-нд нэгтгэгдэх ёстой. Гэхдээ Сүхбаатар аймгийн хувьд тооллогын ажил эрчимтэй явагдаж бйагаа учир 25-ны өдөр гэхэд бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Отроор нутаглаж байгаа малын тоо нарийвчлан гараагүй байна. Ямартай ч хол газар олноор оторлон нутаглаж буй малчид, малыг алслын тооллогын баг гарган тоолж байгаа бол орй отоорлож яваа малчдынхыг тухайн сумын комисс өөрсдөө тоолж байгаа. Тооллогын ажилд 424 хүн тоологчоор, 193 хүн тооллогын комиссын гишүүнээр, хяналтын багт 82 хүн ажиллаж байна ”хэмээн аймгийн Статистикийн хэлтсийн дарга Т.Эрдэнэбат хэллээ.

Т.Одончимэг