Дэлхийн хамгийн урт явган хүний шилэн гүүр удахгүй ашиглалтад орно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2017-12-22 19:47:54
БЭЭЖИН. /ТАСС/. Энэ сарын 24-нд Хятадын Хэбэй мужид "дэлхийн хамгийн урт явган хүний шилэн гүүр" нээгдэнэ хэмээн “China Daily” сонины мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Тус гүүр нь 4 см зузаан 1077 хавтантай, 488 м урт бөгөөд 70 тонн жинтэй аж. Гүүр нь 2000 хүн даах хүчин чадалтай хэдий ч нэг дор 500 хүн гарах л боломжтой гэнэ. Энэ нь Хятадын Пиншань хошууны Хунъягу суурины хоёр уулыг холбосон гүүр ажээ.
 Э. Аянзаяа

 
Холбоотой мэдээ