Монголбанкны тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2017-12-27 09:08:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Төв банкны тухай буюу Монголбанкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Мөн УИХ-ын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүний өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товложээ.

Б.Туул
Холбоотой мэдээ