"Битлз"-ийн Ринго Старр "хүлэг баатар" болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-12-31 10:06:45
ЛОНДОН. /Би-Би-Си/. Их Британийн Засгийн газар алдарт “Битлз” хамтлагийн бөмбөрчин Ринго Старр-т “хүлэг баатар” цол хэргэм олгох шийдвэр гаргажээ. Энэ нь хувь хүмүүсийн хийсэн бүтээснийг нь үнэлэн Их Британийн хатан хаан, Засгийн газрын зүгээс олгодог “хамгийн дээд шагнал” бөгөөд ийм цол хэргэм хүртсэн хүмүүсийг “Эрхэм хүндэт ...” гэж дууддаг аж.

“Би-Би-Си” телевизийн мэдээлснээр, өдгөө 77 настай Р.Старр саяхан ярилцлага өгөхдөө “Урлагт оруулсан хувь нэмэр болоод буяны үйлс хийснийг минь үнэлэн ийм нэр хүндтэй цол хэргэм олгож байгаад үнэхээр баяртай байна” гэжээ.

“Битлз” хамтлагийн гишүүн Пол МакКартни 1997 онд энэ цол хэргэмийг хүртэж байсан юм.

Р.Старр тэргүүтэй хүмүүст "хүлэг баатар" цол хэргэм олгох ёслол ирэх оны эхээр Букингемын ордонд болох аж.
Г.Доржханд
 

Холбоотой мэдээ