Италид халдлага үйлдэж болзошгүйг анхаарууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2015-11-19 10:49:20

ВАШИНГТОН. /BBC/. Хэт давруу үзэлтнүүд улс оронд нь халдлага үйлдэж болзошгүйг АНУ-ын Төрийн департамент Италийн эрх баригчдад анхаарууллаа.

АНУ-ын Төрийн департаментын мэдээлэлд дурдсанаар, түүхэн дурсгалт газрууд зэрэг олон хүн цугалдаг газар хэт давруу үзэлтнүүдийн бай болж магадгүй. Халдлага үйлдэх хамгийн өндөр магадлалтай газруудад Гэгээн Петрийн сүм, "Ла Скала" дуурийн театр, Миланы сүмийг оруулсан байна.

“Парис хотод саяхан үйлдсэн халдлагад ашиглаж байсантай адил төстэй аргыг террорист бүлэглэлүүд ашиглаж болзошгүй” гэж Америкийн жуулчдад зориулсан мэдээлэлд дурджээ. Энд мөн болзошгүй аюулын тухай Италийн эрх баригчдад мэдэгдсэн байна.

Халдлага үйлдэж болзошгүйг АНУ-ын Холбооны тагнан мөрдөх товчооноос Италийн эрх баригчдад анхааруулсан тухай тус улсын хэвлэлүүд хэдэн цагийн өмнө мэдээлжээ. Энэ мэдээллийн дараа цагдаа нар Милан болон Ватиканы сүмийн хамгаалалтыг чангатгасан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ