Д.Трамп Умард Солонгосын удирдагчтай утсаар ярих хүсэлтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН. /Ройтерс/. Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай тодорхой нөхцөл болзолтойгоор утсаар яриа хэлэлцээ хийх хүсэлтэй байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
“Ройтерс” агентлагийн мэдээлснээр, Д.Трамп өнгөрсөн бямба гарагт засгийн газрын гишүүд болон Конгресс дэх намын бүлгийн дарга нартай уулзсаныхаа дараа сэтгүүлчдийн асуултад хариулахдаа ийм хүсэлтэй буйгаа илэрхийлсэн гэнэ.
Нэгэн сэтгүүлч “Хэзээ нэгэн цагт Кимтэй яриа хэлэлцээ хийх бодол танд бий юу?” гэж асуухад Д.Трамп “Би түүнтэй тодорхой нөхцөлтэйгөөр утсаар ярилцах бодолтой байна. Манай улс Умард Солонгостой холбоотой асуудлын тухайд маш хатуу байр суурь баримталсан хэвээр байна” гэжээ.
Д.Трампын “тодорхой болзол” гэдэг нь Умард Солонгосыг цөмийн хөтөлбөрөөс нь татгалзуулах байж магадгүй юм гэж ажиглагчид үзэж байна.
Мөн энэ долоо хоногийн мягмар гарагт буюу маргааш хийхээр товлосон хоёр Солонгосын яриа хэлэлцээний талаар Д.Трамп ярихдаа “Пёнчаны өвлийн олимпод хоёр Солонгос хамтдаа оролцвол мэдээж сайн хэрэг. Хоёр Солонгосын яриа хэлэлцээ амжилттай болох нь дэлхий нийтэд сайнаар нөлөөлнө” гэжээ.

Г.Доржханд
Холбоотой мэдээ

ИБУИНХУ-тай бүхий л салбарт харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа илэрхийллээ
14 цаг

ТАЗ-ийн гишүүнээр томилогдсон Ц.Амартөгс, Л.Золзаяа Б.Төгсцэнгэл нар үүрэгт ажлаа хүлээн авав
14 цаг