Булганы нэгдүгээр 12 жилийн сургууль шугам хоолойгоо бүрэн солилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-11-19 16:20:16

Булган аймгийн 12 жилийн сургалттай 1 – р бүрэн дунд сургуулийн амралт 7 хоногоор уртсаад өчигдөр эхэллээ. Учир нь тус сургуулийн сантехникийн засварыг хийсэн учир ийн амралтыг сунгажээ. 

90 жилийн насжилттай тус сургуулийн анги танхим хүйтэн сэрүүн,  парнаас ус алдах энүүхэнд байдаг. Тэгвэл улсын төсвийн 274,614 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар энэхүү засвар хийгдэж байна. Мөн сургуулийн дээврийг шинэчлэн сольж байгаа юм байна. Уг засварын ажлыг хийх хугацаа 2 сар боловч хичээлийн 7 хоногийн амралтан дээр дахин 7 хоногоор сунган 14 хоногийн хугацаанд уг сангийн ажил хийгдэж дуусч байна. Бүх шугам, хоолой, паарыг сольж шинэчилсэн байна. Уг ажлыг Улаанбаатар хотын “Өгөөмрийн шанд” ХХК гүйцэтгэж байна.

П.Батням

 

Холбоотой мэдээ