Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойд зориулсан үзэсгэлэн нээгдлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 125 жилийн ойд зориулсан үзэсгэлэн аймгийн Нийтийн номын санд гарч байна. Тус үзэсгэлэнд Д.Сүхбаатартай холбоотой 30 гаруй ном, хэвлэмэл бүтээл, таван төрлийн хөрөг зураг, мөн иргэдийн гар дээр хадгалагдаж буй ховор гэрэл зургуудыг дэлгэжээ.
Үзэсгэлэнгийн нээлтэнд аймгийн засаг дарга З.Энхтөр болон жанжны 125 жилийн ойг тэмдэгдэх ажлын хэсгийн ахлагч Т.Мөнхболд болон бусад холбогдох албаны хүмүүс, ЕБС болон МСҮТ-ийн суралцагчид оролцлоо. Жанжны үйл хэргийг сурталчлах, алдаршуулах зорилгоор хоёрдугаар сарын 10-ныг хүртэл нийтдээ 25 нэр төрлийн ажил, арга хэмжээ зохион байгуулах аж.
“Их жанжнаараа овоглосон аймаг гэдэг утгаараа бид 125 жилийн ойг өргөн цар хүрээтэй тэмдэглэх ёстой. Эхний ажил бол энэхүү үзэсгэлэн юм. Үзэсгэлэнгээр дамжуулж түүхт жанжныхаа талаар сурагчид, иргэд маань олон мэдээллийг олж авах боломжтой. Одоогоор цөөхөн үзмэр дэлгэгдсэн боловч цаашид бид өөрсдийн сан хөмрөгөө арвижуулах зорилт тавиад байгаа” хэмээн Нийтийн номын сангийн захирал Х.Мөнгөн-Өлзийн нээлтийн үгэндээ хэлэв.
125 жилийн ойн хүрээнд томоохон ажлуудын нэг бол аймгийн Угсаатны зүйн музейд жанжны нэрэмжит танхим байгуулах явдал юм. Одоогоор танхимын засвар тохижилтын зураг төсвийг гаргаж, хандив цуглуулах ажлыг эхлүүлжээ.
Энэ талаар Угсаатны зүйн музейн захирал Б.Уугантуяа хэлэхдээ “Манай музейд Д.Сүхбаатар жанжинтай холбоотой 20 гаруй нэр төрлийн үзмэр байдаг. Гэхдээ бид танхим гэдэг утгаараа үзмэрээ нэмэх ёстой. Тиймээс иргэдийн гар дээр хадгалагдаж буй үзмэрийг авах ажлыг эхлүүлээд байна. Ингэхдээ мэдээж ховор сонин содон үзмэр, бүтээлийг тодорхой хэмжээгээр үнэлэх болно. Танхимын нээлтийг энэ сарын 25-нд хийхээр төлөвлөөд ажиллаж байна” гэв.
Үзэсгэлэн хоёр өдөр үргэлжилнэ.

Т.Одончимэг