450 залуу багш урлаг, спортоор өрсөлдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Эрдмийн далай цогцолбор сургууль, Хөх сувд залуу багш нарын холбоо, Нийгмийн ардчилал, монголын залуучуудын холбоо хамтран “Хөвсгөлийн залуу багш-2018” өдөрлөгийг 15 дахь жилдээ зохион байгуулж байна.
Энэ нь залуу багш нар бие биенээсээ мэргэжил арга зүйн туршлага, судлах, хоорондоо танилцах, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой гэнэ. Энэ жил гар бөмбөг, сагсан бөмбөг, ээлжит хичээлийн хөтөлбөр бэлтгэх, спорт бүжгийн гэсэн төрлүүдээр зохион байгуулагдаж 22 сургуулийн 450 залуу багш нар урлаг спортоор өрсөлдөж байна.
Тус аймгийн хэмжээнд 1466 багшлах боловсон хүчин ажиллаж байгаагийн дотор 889 нь 35-аас доош насны залуу багш нар байна. Залуу багш нарын өдөрлөг жилээс жилд өргөжин сүүлийн жилүүдэд орон нутгийн багш нарын төлөөлөл болсон баг хамт олон оролцдог болжээ.

Б.Гантуяа