Мөрөн сум энэ оныг бахархал, манлайллын жил болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-01-19 11:56:35
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газраас энэ оныг "Амьдрах орчноо сайжруулж, ахмад настнаа дэмжих жил" болгон зарласантай холбогдуулан Мөрөн сум энэ оныг бахархал, манлайллын жил болгосноо зарлалаа.
Нэрлэсэн жилийн хүрээнд ахмад үеэсээ суралцаж хийж бүтээсэн зүйлсийг нь үргэлжлүүлэх, үнэтэй сургаал үгсийг нь ажил хэрэгтэй тусгах зорилгоор Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх 7 хоног бүр, ахмад настнаа хүлээн авч уулздаг тусгай цагтай болжээ. Энэ оны анхны зочноор зураач, уран бүтээлч Н.Баян-Очир гуайтай уулзаж Мөрөн хотын үүсэл хөгжлийн талаар ярилцсан байна. Мөн 50 гаруй жилийн түүхтэй Мөрөн сумын түүхийг бичилцсэн олон ахмадуудыг олон нийтэд алдаршуулан залуус хойч үедээ бахархан дууриах олон арга хэмжээг энэ жилийн төлөвлөгөөндөө тусгажээ.
Б.Гантуяа
 
Холбоотой мэдээ