Нийт сүргийн 67 хувийг ямаа эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-01-19 17:20:58
Өмнөговь /МОНЦАМЭ/ Аймгийн Статистикийн хэлтсээс хэвлэлийн бага хурал хийж мал тооллогын сүргийн бүтэц болон мал сүргийн тоон баримтын талаар мэдээлэл хийлээ. Тус аймагт өнгөрсөн  оны жилийн эцсийн мал тооллогоор 2654388 тоо толгой мал сүрэг тоологдсон байгаа нь таван хошуу мал бүх төрлөөрөө өссөн дүнтэй байгаа юм. 2016 оны жилийн эцсийн тоо баримттай малын тоог харьцуулахад 340425 тоо толгойгоор өссөн байна.
Хамгийн олон мянгат малчинтай сумдаар Ханхонгор сум 63 мянгат малчинтай , Мандал-Овоо сум 54 мянгат малчинтай, Номгон 51 мянгат малчинтай, Сэврэй 49 мянгат малчинтай, Булган 46 мянгат малчинтай болсон байна. Хамгийн олон малтай өрхөөр Булган сумын Дал багийн малчин Ч.Одбаяр тодорчээ.
Нийт сүргийн ихэнх хувийг нь буюу 67 хувийг ямаан сүрэг, 23 хувийг хонь, 5 хувийг тэмээ, 4 хувийг адуу, нэг хувийг үхэр сүрэг эзэлж байна. Мөн аймгийн хамгийн олон малтай сумаар Номгон сум тэргүүлсэн байна. Үүнийг малын төрлөөр авч үзвэл тэмээн сүргээр Ханбогд, адуугаар Манлай, үхрээр Ханбогд, хониор Ханхонгор, ямаан сүргээр Номгон тус тус тэргүүлсэн үзүүлэлттэй байна. 
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ