Цооногийн шороонд дарагдаж, амиа алдсан хэрэг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-01-19 18:15:46
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт хувиараа алт олборлож байсан иргэн Ж/29 настай/ энэ сарын 18-нд цооногийн шороонд дарагдаж амиа алджээ.
Аймгийн төвөөс баруун зүгт 60 орчим км-т орших Баян-Овоо сумын Нарийны гол багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг "Цагаан цахир" ХХК-ийн уурхайн 70 орчим метрийн гүн цооногт дээрх осол болжээ. Ослын дуудлага аймгийн Онцгой байдлын газарт мөн өдрийн 15:21 минутад ирж, Эрэн хайх, аврах бүлгийн таван алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр 16:46 цагт очсон байна. Аврагчид ослын газарт 03:30 минут ажиллан цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
                                                                                                                     Б.Мөнхзул
 
Холбоотой мэдээ