Хар тамхи оруулахыг завджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-11-20 13:25:11

Монгол Улсын хилээр хууль бусаар хар тамхи оруулах гэж оролдсон этгээдийг Хиагтын боомт дээр саатуулан баривчилжээ.

Сэжигтэн "Камаз" маркийн машиныхаа бүхээгт  2,081 грамм гашиш нуусан байсныг ОХУ-ын Буриадын Гаалийн ажилтнууд илрүүлжээ. Хар тамхийг худалдан борлуулах гээгүй хувьдаа ашиглах гэж байсан гэж мэдүүлсэн ч ОХУ-ын хуулиар хоёр граммаас илүү жинтэй хар тамхи, мансууруулах бодисыг  "багагүй хэмжээний" гэж тооцдог тул эрүү үүсгэсэн байна. Хар тамхины хэрэгт багадаа 10 жилийн хорих ял оноодог юм гэдгийг ч мэдүүштэй. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ