Горькийн сургуульд элсэхээр монголын уран бүтээлчид бүтээлээ илгээжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
183@montsame.mn
2018-01-20 14:49:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/ ОХУ-ын Москва хотын А.М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд элсэхийг хүсэгчдэд зориулсан Олон улсын уралдаант шалгаруулалтад манай улсаас нийт 6 залуу уран бүтээлч бүтээлээ сойсон байна.

Тодруулбал яруу найрагт 1, үргэлжилсэн үгийн зохиолоор 1, шүүмж судлалаар тус бүр 4 залуу оролцох хүсэлт илгээжээ.

Дашрамд дурдахад,  2018 онд Утга зохиолын дээд сургуулийг үндэслэгч М.Горькийн мэндэлсний 150 жилийн ой, тус сургуулийн 85 жилийн ой тохиож буй юм. Тиймээс ойг тохиолдуулан 30-35 гадаад оюутан бүхий нэг ангийг (4 мэргэжлээр) сонгон шалгаруулж элсэлт авахаар олон улсын чанартай уралдаант шалгаруулалт явуулж байна.

Орос хэл, бүтээлээрээ шалгарсан залуус энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт багтвал 5 жил суралцаж магистр цолтой төгсөх юм байна.

 
Ж.Батсайхан
Холбоотой мэдээ