Сурагчид “Халуун дулаан сэтгэл” аян өрнүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2015-11-20 13:51:36

Хан-Уул дүүргийн 52 дугаар дунд сургуулийн эцэг эхийн зөвлөл болон 11б, 10б, 7а ангийн сурагчид “Халуун дулаан сэтгэл” сайн үйлсийн аяныг өрнүүлжээ.

Өвлийн улиралд мал сүргийг болзошгүй эрсдэлээс хамгаалж малчдад туслах зорилгоор  сурагчид өөрсдийн гарын доорх материал болон томдсон багадсан хувцсаа ашиглан бээлий болон малын элгэвч, нэмнээ зэргийг сургуулийнхаа технологийн багштай хамтран эсгэж урласан байна.

Мөн хүүхэд бүр лаа, шүдэнз, гутал, хувцсыг бэлдснээ Онцгой байдлын ерөнхий газарт өчигдөр хүлээлгэж өглөө.

Тус сургуулийн захиргаа болон Онцгой байдлын ерөнхий газраас сурагчдын энэхүү “Халуун дулаан сэтгэл” сайн үйлсийн аяныг сайшаан хүлээн авсан бөгөөд бусад сургуулийн багш, сурагчдыг нэгдэхийг уриалав.

Б.Туул

Холбоотой мэдээ