Хөдөлмөрийн сайдад Г.Баярсайханыг томилох саналыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2015-09-08 13:13:11

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг томилуулах тухай танилцуулгыг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүд байсангүй. Ингэснээр Засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайдаар УИХ-ын гишүүн Гарьдхүүгийн Баярсайханыг томилуулах Ерөнхий сайдын саналыг дэмжих санал хураалт явуулсан юм. Ингэхэд хуралдаанд оролцсон гишүүд 90,9 хувийн саналаар дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэхээр тогтлоо.

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд