Хөгжлийн бэрхшээлтэй 1342 иргэн үнэмлэхээ аваад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-01-25 10:04:02
Дорнод /МОНЦАМЭ/. Улс орон даяар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг үнэмлэхжүүлэх ажил өрнөж байна. Дорнод аймагт одоогоор 1342 иргэн үнэмлэхээ авчээ. ХБИ үнэмлэхтэй болсноор нийслэлд болон орон нутагтаа автобус унаагаар үнэгүй үйлчлүүлэх зэргээр нийгмийн халамж үйлчилгээг тэгш хүртэх боломж бүрдэх юм. 
Тус аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, насанд хүрэгчид нийлсэн 4600 орчим иргэн бий. Үнэмлэхээ авсан иргэдээс бусад хүний материал бүрдүүлэлтийн ажил одоогоор үргэлжилж байгаа аж.
Дорнод аймгийн ХХҮГ нь ХБИ-ийг дэмжих чиглэлээр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил хамгааллын хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэн батлаад байгаа юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын үйл ажиллагаа тогтмолжиж, хараагүй, харааны бэрхшээлтэй иргэдийн дуут гэрлэн дохиолол суурилуулах санхүүжилтийг шийдвэрлүүлсэн гэж тус газраас мэдээлэв. Түүнчлэн утс аймагт ХБИ-ийн нийтийн тээврийн үйлчилгээ тогтмолжжээ.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ