Эх хэлний баярт 400 гаруй багш оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2015-11-20 15:52:28

Хөвсгөл аймгийн Боловсрол соёлын газар, Галт сумын ерөнхий боловсролын сургууль хамтран Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат багш Т.Дашцэдэнгийн нэрэмжит “Эх хэлний баяр”-ыг Мөрөн хотод зохион байгуулж 400 гаруй багш нар оролцож байна.

Тус баярыг гавьяат багш Т.Дашцэдэнгийн эх хэлний бодлогыг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, алдар гавьяаг дурсан мөнхжүүлэх, эх хэлний талаар төрөөс баримтлах бодлого, хуулийг сурталчилж, аймаг, орон нутгийн хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, багш сурагчдын эх хэлний мэдлэгийг гүнзгийрүүлж, эх хэл бичгээ эрхэмлэн дээдлэх үзэл санааг хөгжүүлэх, монгол хэл, уран зохиолын болон анхан шатны багш нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх харилцан суралцах нөхцлийг бүрдүүлэхэд оршиж байгаа гэнэ.

Баярын үеэр “Уран бичгийн үзэсгэлэн”-ийн нээлт, монгол хэлний багш, сурагчдын дунд олимпиад, монгол хэлний багш нарт эрдэмтэн, доктор багш нар  сургалт явуулах бөгөөд урилгаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, МУБИС-ийн Монгол хэл соёлын сургуулийн захирал, доктор, профессор Ц.Өнөрбаян, МУИС-ийн зөвлөх профессор, гавьяат багш, доктор Ж.Баянсан, Монгол Улсын Ерөнхий сайдын “Эх хэлний бодлогын зөвлөл”-ийн нарийн бичгийн дарга, доктор Д.Заяабаатар, Т.Дашцэдэн багшийн зээ хүү Ц.Хантүмэн, аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар,  Галт сумын Засаг дарга Д.Эрдэнэхуяг нар оролцож байна.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ